Х.Баттулга гишүүн “Өдрийн сонин”-г шүүхэд өглөө

Төмөр замыг тойрч шуугих болсон. Тэгвэл энэ талаар “Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа-фй УИХ-ын гишүүн Х.Баттулга, Б.Батзаяа, Ц.Энхтуяа, Ч.Ганбат, Б.Мөнхзул гэсэн таван хүний дансаар мөнгө угаагдсан гэдэг мэдээллийг нэр устай бичлээ. 

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн 
Х.Баттулга “Энэ бол гүжир гүтгэлэг гэдгийг шууд хэлье. Би тус сонинд хандаж гүтгэлэг болохыг хэлсэн, мөн шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэх болохоо хэлсэн. Сонины зүгээс тайлбар хийж чадахгүй байна. Харин тус материалыг прокурорын байгууллагаас бэлтгэж гаргуулсан болохыг хэллээ. Тэгэхээр зохион байгууллалттай бөгөөд  захиалагч нь ямар ч байсан тодорчихлоо. 

Өмнө нь “Үндэсний шуудан” сонин бас цуврал гүтгэлэг нийтэлсэн. Би шүүхэд өгсөн. “Үндэсний шуудан” сонин шүүхэд тайлбараа ч гаргаж өгч чадахгүй л байна шүү дээ. Тэр сонин захиалгаар гүтгээд одоо шүүхэд хэлэх үггүй л зугтаад байж байна. Энэ бол улс төрийн зорилготой гүтгэлэг. Би өмнө нь хэлж байсан даа. Энэ асуудал цаашдаа улс төрийн зорилготой болж хөврөх байх гэж. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэж нэг үг бий байх аа. Цаашдаа юу болохыг ч би хэлж чадна. Тавантолгойн ордыг төмөр замын хамт луйварын гэрээгээр авах зорилготой улс төр, эдийн засгийн бүлэглэлийн сүүлчийн улайрсан дайралт болж байна. Тэд хүслээ хангахын тулд төрийн эрх мэдлийг ашиглаж байна. 

Энэ хүмүүсийг “Нүүрсчин нам” гэж улс төрийн хүрээнд нэрлээд байгаа. АН, МАН дамжсан бүлэглэл. Ард нь Хятадтай хамтарсан манай нэг компани байдаг. Тэд өрөнд ороод дампуурлын ирмэгт байгаа. Эзэд нь мөнгөө нэхээд, эд нар болохоор өрөө хаахын тулд Тавантолгойн ордыг төмөр замтай нь өгөх наймаа юм даа. Маш тодорхой бөгөөд энгийн хэлье. Тавантолгойн ордыг харийнханд өгч өрнөөс гарах гэсэн энэ үйлдэл нь Монгол Улсыг эдийн засгийн хувьд гадаад улсын бүрэн хараат байдалд оруулж улмаар цаашдаа улс төрийн тулгалт орж ирэх нөхцлийг бүрдүүлэх юм. Тийм учраас л тэр хүмүүсийн хүслээр явж болохгүй болоод байгаа юм. Цааш унших

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан