Олон улсын хээрийн сургуульд Монголоос 3 албан хаагч оролцох боллоо

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян өнөөдөр АНУ-ын Аляскийн үндэсний гвардын комиссар, бригадын генерал, хатагтай Лауре Хаммел тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Манай улсын хувьд АНУ-ын Аляска мужийн Үндэсний гвардтай гамшгийн эрсдэлийг бууруулах, хамтран туршлага солилцох, албан хаагчдыг сургаж дадлагажуулахад нягт хамтран ажилласаар ирсэн. Түүний нэг жишээ бол Аляска мужийн Үндэсний гвард, Хуурай цэргийн командтай хамтран Монгол Улсад “Говийн чоно” олон улсын сургууль, сургалт дадлагыг 2007 оноос хойш зохион байгуулж байгаа.

 

 

 

“Говийн чоно-2016” олон улсын дадлага сургуулийг Монгол улсад тав дах  жилдээ буюу ирэх оны 04 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Манай хоёр улсын хувьд байгаль цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, газар хөдлөлт, үер, ой, хээрийн түймэр, үер зэрэг ижил төстэй байгалийн гамшиг ихэвчлэн тохиолддог. Тиймээс ч гамшигтай тэмцэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох, мэдлэгээ хуваалцан хамтран ажилладгийг уулзалтын үеэр дурдсан.

 

Уулзалтын үеэр Аляскийн үндэсний гвардын комиссар, бригадын генерал, хатагтай Лауре Хаммел, 2016 оны 04, 06 дугаар саруудад АНУ-д онцгой байдал, гамшгаас хамгаалах төлөвлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр зохион байгуулагдах олон улсын хээрийн хоёр удаагийн дадлага сургуульд Монголын талаас гурван албан хаагчийг оролцуулах урилгыг ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянд уламжлаад, эдгээр олон улсын хээрийн дадлага сургуульд албан хаагчдаа оролцуулснаар харилцан туршлагаа солилцох таатай боломж гэж харж байгаагаа илэрхийллээ.

Аляскийн үндэсний гвардын комиссар, бригадын генерал, хатагтай Лауре Хаммел тэргүүтэй төлөөлөгчид ОБЕГ-ын дэргэдэх Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан