Г.Шийлэгдамбын цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгалаа

Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр АТГ-аас саатуулаад буй. Түүнд их хэмжээний авлига авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

 

Мөрдөн байцаалтын явцад түүнийг сэжигтнээр тооцож, 14 хоног цагдан хорьсон. Харин энэ хугацаа өнөөдөр дуусч байгаа. Иймд АТГ-аас яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих хүсэлтээ прокурорт хүргүүлсэн байна. Прокурор хүсэлтийг шүүхэд хүргүүлсэнээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгалаа.

 

Г.Шийлэгдамбын биеийн байдал тааруу байгаа учир өмгөөлөгч нь батлан даалтад гаргуулах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн байна. Гэвч шүүх хүлээн аваагүй бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн үргэлжлүүлэн шалгахаар боллоо.

Г.Шийлэгдамба нь өдгөө Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулагдаж байгаа юм байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ