Шуурхайгийн автомашин зорчихыг хаасан хашаа, барилгыг буулгаж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга А/76 дугаар захирамж гаргаж, Улаанбаатар хотын Орон сууцны хорооллын дундах авто болон явган зам, гэр хорооллын дундах мухар гудамж, орц гарц хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлж, нэвтрэх боломжийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргүүдэд даалгасан.


Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн  I, II хэлтэс, Өмч, газрын харилцааны алба болон хороод, хэлтэс, албадууд хамтран 11 дүгээр сарын 02-20-ны өдрүүдэд орц гарц чөлөөлөх ажлыг явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус дүүргийн 9 дүгээр хороо буюу Нисэхийн эцсийн ойр орчмын зөвшөөрөлгүй барилга байгууламж, хашаа, хайсыг буулгалаа. Цаашид шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлөх ажлыг дүүргийн хэмжээнд эрчимтэй гүйцэтгэх юм байна.

Л.Сингүн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан