Михал Лабенда зоопарк байгуулахад хамтрах саналтай байна гэлээ

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсыг шууд хамааран ажиллах Элчин Сайд Михал Лабендаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.   
Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсыг шууд хамааран ажиллах Элчин Сайд Михал Лабенда “Юуны өмнө хүлээн авч уулзаж байгаад таатай байна. Бид Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлд хамтарч эдийн засагт үр ашигтай, эко цахилгаан тээвэр нэвтрүүлж, нийслэлд зоопарк байгуулах тал дээр хамтран ажиллах саналтай байна” гэлээ.  
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “ Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өнгөрсөн 8 дугаар сараас эхлэн парк шинэчлэл хийж, цахим систем нэвтрүүлсэн. Цахилгаан автобус манай улсын цаг агаар, нөхцөл байдалд тохирсон эсэхийг сайтар судалж, боломжтой гэж үзвэл хамтран ажиллахад бэлэн байна. Мөн 1980-аад оны үед Улаанбаатар хотод зоопарк байгуулах оролдлого хийж байсан ч бүтэлгүйтсэн. Таны хэлсэнчлэн Польшийн амьтны хүрээлэнгийн мэргэжлийн баг нийслэлийн аль байршилд зоопарк байгуулах боломжтойг судлах нь маш чухал. Нийслэлээс ч мөн адил амьтны хүрээлэн байгуулах бололцоог судалж тодорхой төсөл боловсруулах хэрэгтэй. Хэрвээ нийслэлд амьтны хүрээлэн байгуулах боломжтой гэж үзвэл энэ тал дээр хамтран ажиллахад таатай байх болно” гэлээ.

Д.Сингүн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан