Москва дахь манай Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ

Өнгөрөгч бямба /2015-11-13/ гаригт "Лалын улс" бүлэглэлийн амиа золиослогчид Францын нийслэл Парис хотноо халдлага үйлдэж 150 гаруй хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон аймшигт хэрэг гарсан билээ.

Лалын улс бүлэглэл удахгүй Москва, Вашингтон, Нью-Йорк хотод халдлага үйлдэнэ хэмээн мэдэгдсэн байна. Манай улсаас ОХУ-ын Москва хотод суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргаж, энэ зэвсэгт мөргөлдөөний золиос болохоос сэргийлж ойрын хугацаанд олон хүн цугларсан газраар явахгүй байхыг анхааруулсан байна.

Алан хядагчид хүн ам ихээр төвлөрсөн газар, спорт, урлагийн тоглолт зэргийг сонгож байгаа. Иймд анхаарал болгоомжоо дээшлүүлэхийг иргэддээ сануулжээ. Ер нь зөвхөн манай улсын Элчин сайдын  яамнаас  гадна  бусад улсын Элчин сайдын яамд ч иргэддээ сануулга хүргэж эхэлсэн байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан