Газрын үнэлгээг шинэчлэх шаардлагатай гэв

Барилга, хот байгуулалтын яам Газар эзэмших ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалыг шинэчлэхээр болжээ. Газрыг үнэгүй аваад эргээд өндөр үнээр худалдах мөн төсөл нэрийн дор танил талаа харж газар эзэмшүүлэх явдал их гарч байгаа.  Нөгөө талаар нийт нутаг дэвсгэрт ижил үнэлгээ тогтоосон нь улсын зэрэглэлтэй хотуудын ойр оршдог аймгуудын хувьд маш бага үнэтэй мөн байршил сайтай үр ашиг өндөр газрын үнийг хэт багаар тогтоох явдал гарч байгаа юм байна.  

Жишээ нь:

  • Нийслэлийн газрын үнэлгээний 2-р бүсэд үйлчилгээний зориулалтаар 500 мкв газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлоход,

Нийслэлийн 1 мкв газрын суурь үнэлгээ 44,000 төгрөг.                                                                          44.000Т/мкв * 4*500мкв= 88.000.000 төгрөг

  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1-р бүсэд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх 800 мкв газрын дуудлага худалдааны анхны үнэ,

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 мкв газрын суурь үнэлгээ 800 төгрөг 800Т/мкв*1,2*800мкв=768.000 төгрөг

Дээрх газрын суурь үнэлгээ нь 1997 онд ЗГ-ын 152 дугаар тогтоолоор батлагдсан юм байна.  Мөн хуучин мөрдөж байгаа аргачлал нь 2010 онд батлагдсан учраас одоо газар эзэмших ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг зах зээлийн жишигт нийцүүлэн тогтоох шаардлагатай болсон гэж үзэж байгаа юм байна.  

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан