Шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

      ХДХВ ба ДОХ-ын асуудалд Дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийг угтаж олон нийтийн дунд ХДХВ ба ДОХ-оос урьдчилан сэргийлэх асуудалд хэвлэл мэдээллийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлж, хүчин чармайлтыг үнэлж, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор шилдэг бүтээлийн уралдаан зарласан байна.
Энэхүү уралдаан өсвөр залуу үеийн бэлгийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгож, аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал зуршилтай болгоход чиглэгдсэн мэдээлэл сурталчилгааг идэвхижүүлэх, хүний эрхийг хамгаалах , гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтыг бууруулахад хэвлэл мэдээллийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Энэхүү уралдааны болзлыг шалгаруулж байна.

 

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА:

     • Хүний эрхийг хангасан, сэтгүүлчийн ёс зүйг баримталсан, бусдын нэр төрд халдаагүй байх 
     • Зөв үг хэллэгтэй байх 
     • Мэдээллийн эх сурвалж тодорхой байх
     • Нэг уран бүтээлч хэдэн ч бүтээлээр оролцож болох ба хэл найруулгын хувьд шаардлага хангасан, баримтад                  тулгуурласан, дүрс графикийг үр бүтээлтэй ашигласан байна.
     • Түүнчлэн субтитр болон дохионы орчуулгатай байж болно

  • Бүтээлээ аль болох олны хүртээл болгохын тулд шинэлэг арга хэрэглэсэн байх

Веб сайтын сэтгүүлчдийн хувьд:
     Бүтээлээ олон нийтийн сүлжээгээр аль болох олон хүнд хүргэж, Like цуглуулсан байх,

     Сонин,радиогийн сэтгүүлчдийн хувьд:
     Сонины сэтгүүлч нь нь А2 форматын 1/4-ээс доошгүй талбайд багтаасан бүтээлийг өөрийн сонинд нийтлүүлсэн байх.          Радиогийн сэтгүүлч нь 10 минутаас доошгүй нэвтрүүлэг бэлтгэж эфирт цацсан байх.

     Телевизийн уран бүтээлчдын хувьд:
     Бие дааж бүтээл шинээр бүтээл хийхийн зэрэгцээ, зохион байгуулагчтай холбогдож тодорхой бүтээлүүдийг авч, сэдэв        санааг баяжуулан сурталчилгааны богино хэмжээний бүтээл бэлтгэж эфирт нэвтрүүлэх буюу You Tube-d байршуулж,        аль болох олон Like цуглуулсан байх

Уралдааны шагналын сан

     Вэб сайтын төрөлд:

         I байр 500 000 
         II байр 350 000 
         III байр 200 000 
         Тусгай шагнал 100 000

     Сонин, радиогийн төрөлд: 
         I байр 500 000 
         II байр 350 000 
         III байр 200 000 
         Тусгай шагнал 100 000

      Телевизийн төрөлд: 
         I байр 800 000 
         II байр 600 000 
         III байр 400 000 
         Тусгай шагнал 200 000

      Шалгаруулалт:
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг уг аяныг хамтран зохион байгуулж буй байгууллагуудын төлөөлөл орсон комисс шалгаруулна.

Уралдаанд оролцох бүтээлийг “Оюуны дархлаа” ТББ-ын хаягаар 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16.00 цагаас өмнө сонин сэтгүүл, веб сайтын хувьд нийтлэгдэн гарсан эх хувь, файл болон электрон хэлбэрээр, радио, телевизийн бүтээлийг олон нийтэд цацагдсан DVD форматаар ирүүлсэн байна.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг цаашид НҮБ-ын сурталчилгааны зориулалтаар ашиглах эрхтэй байна.

 

Хүлээн авах хаяг:
Чингэлтэй дүүрэг Сүхбаатарын гудамж “Цэцээ гүн” дээд сургуулийн байрны №321 тоот өрөө 
Оюуны дархлаа ТББ, oyuniidarhlaa@gmail.com 89008516, 99773800

 

НҮБ-ЫН ХҮН АМЫН САН 
НҮБ-ЫН ДОХ-ЫН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР
ОЮУНЫ ДАРХЛАА ТББ

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан