Ерөнхийлөгч Францыг зорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт ЮНЕСКО-гийн 50 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Франц улсыг зорих байсан. Гэвч өнгөрсөн баасан гаригийн /2015.11.13/ шөнө Парис хотноо алан хядагчид цуврал халдлага үйлдэж, 150 гаруй хүний амь үрэгдсэн аймшигт хэрэг гарсан билээ. Иймд тус оронд онц байдал тогтоосны улмаас Ерөнхийлөгч энэ арга хэмжээнд оролцохоо хойшлуулсан юм.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсад айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Албан ёсны айлчлал арваннэгдүгээр сарын 18-ны лхагва гаригт эхэлнэ. Энэхүү айлчлалын үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар хэлэлцээ хийх юм. Энэ үеэр Монгол-Францын бизнес форум зохиогдох ажээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан