Д.Булганыг баривчилсан талаар мэдээлэл өгнө

С.Зориг агсны гэргий Д.Булганыг өнгөрсөн баасан гаригийн орой баривчлан хорьсон талаарх мэдээлэл олны анхаарлыг татаж буй. Эхэндээ хүмүүс үүнийг худал мэдээлэл гэж байсан ч одоогийн байдлаар цагдаагийн байгууллагын зүгээс Д.Булганыг баривчилсан нь үнэн гэсэн мэдээллийг л өгөөд байгаа юм. Гэхдээ ямар хэрэгт холбогдуулан баривчилсан талаар одоогоор албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас өөрийгөө шатаахыг завдсан С.Эрдэнэд холбогдох асуудлаар сэтгүүлчдэд тайлбар өгсөн боловч Д.Булганыг яагаад хорьсон талаар ямар нэгэн зүйл мэдээлсэнгүй. Энэ талаар 14:00 цагаас тодорхой тайлбар өгнө гэлээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан