МҮХАҮТ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв.

Тус байгууллагыг шагнасан Ерөнхийлөгчийн зарлигт “Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн илэрхийлэх, бизнесийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх үйлсэд мэргэжил, авьяас билгээ зориулан хөдөлмөрлөсөн тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан