Франц улсад аймшигт халдлага болжээ

 

Францын нийслэл Парис хотноо баасан гаригт /арваннэгдүгээр сарын 13/ цуврал халдлага гарч, хамгийн багадаа 153 хүн амь насаа алдаад байна. Тэсрэх бөмбөг, галт зэвсэгтэй этгээдүүд ресторан бар, концертын танхим, хөлбөмбөгийн цэнгэлдэх зэрэг олон газарт халдлага үйлдсэн байна. Халдлагын улмаас 129 хүн амь үрэгдэж, 350 гаруй хүн гэмтэж шархтжээ.. Парис хотын цагдаа, аюулгүй албаныхан долоон алан хядагчийг хөнөөсөн бөгөөд бүгд биедээ буу зэвсэг, тэсрэх бөмбөг бүхий бүс зүүсэн байжээ.  Парис хотын прокурорын газрын дарга Франсуа Молинсын мэдээлснээр алан хядагчдын гурван баг халдлагыг үйлдсэн гэнэ.

Террорист халдлагын улмаас Франц улсад үндэсний онц байдал зарлаж, хилээ хаасан тухай “BBC” агентлаг мэдээлж байна.

“Исламын улс” бүлэглэл Францаас өшөө авах амлалтаа биелүүлсэн хэмээн халдлагын хариуцлагыг хүлээсэн байна. Иймд Францын ерөнхий сайд Мануэль Вальц “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Сири дэх агаарын цохилтоо үргэлжлүүлнэ хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Францын ерөнхийлөгч Франсуа Олланд “Исламын улс” бүлэглэлтэй “дайн зарлалаа” хэмээсэн аж.

Иймд Франц улсад гурван өдрийн гашуудал зарлаж, онц байдал тогтоосон байна.

Энэхүү цуврал халдлагууд хүн ихээр цугласан газруудад хэдхэн минутын зайтай гарсан байна. Тухайлбал Парисын 11-р дүүрэгт байрлах “Батаклан” концертын танхимд амиа золиослогч 4 этгээд иргэдийг барьцаалан 10 гаруй иргэнийг буудан хороосон байна. Гэрчүүдийн хэлснээр  уг танхимд гурван удаа тэсрэх бөмбөг дэлбэрэх дуу чимээ гарсан, хүнд металл рок хамтлагийн тоглолт болж байсан учраас буун дуу, тэсрэх бөмбөгний чимээг хөгжмийн хэмнэлээс ялгахааргүй байсан гэлээ.

Зэвсэгтэй этгээдүүд халдлага үйлдэхдээ “Аллах Абрам” хэмээн чангаар хашгирч байсан бөгөөд тэд зэвсэгнээс гадна биедээ тэсрэх бөмбөг зүүсэн байсан байна. Тухайн барилгыг цагдаа нар бүслэн нэг амиа золиослогчийг хөнөөжээ.

Аллагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл өөртөө үүрсэн гэх мэдээлэл байна. Учир нь уг халдлагад холбоотой нэг иргэнийг баривчилсан бөгөөд тэрбээр өөрийгөө “Исламын улс” бүлэглэлийн хүн гэж хэлжээ. Хэвлэлийн мэдээгээр алуурчны нэр нь Жихади Жон буюу Мохаммед Эмвази гэнэ. Парис хотын цагдаагийн газрын дарга “Бид халдлага үйлдсэн бүх террористуудыг устгасан” хэмээн мэдээллээ.

Исламын улс бүлэглэл ийм халдлага хийж болзошгүй талаар цахим хуудсаар мэдээлж байсан гэх мэдээлэл байна. Тэд аль болох олон хүнийг нэг дор хөнөөхийг тулд тэсрэх бөмбөг, автомат буугаар өөрсдийгөө зэвсэглэсэн байна.

Мөн Парисын дагуул хот Сен-Дени дахь Стад де Франс цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо хэд хэдэн дэлбэрэлт гарсан байна. Тодруулбал, Стад де Франс гэх дагуул хот дахь хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд Франц, Германы шигшээ багийн нөхөрсөг тоглолт болж байсан байна. Энэхүү тоглолтыг Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Гадаад хэргийн сайд Лоран Фабиус түүний Герман коллег Франк-Вальтер Штайнмайер нар үзэж байжээ. Тэднийг нэн яаралтай аюулгүй газар руу нүүлгэжээ. Энэхүү тоглолтын үеэр маш хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонсогдож байгаа бичлэгийг "CNN" телевиз үзүүллээ. 

Мөн АНУ-Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэл хийлээ. Тэрбээр энэ халдлага бол зөвхөн Парис хот руу чиглэсэн халдлага биш Францын ард түмэн рүү чиглэсэн халдлага. Энэ довтолгоон бол бүх хүн төрөлхтний эсрэг хийж байгаа халдлага юм. Энэ халдлага Манай улсын ард түмэн Францын ард түмэнд туслахыг хүсч байна” гэжээ. Барак Обамагийн мэдэгдэл Цагаан ордны вэб сайтад тавигдсан байна.

Түүнчлэн Канадын Ерөнхий сайд мэдэгдэл хийн эмэгнэл илэрхийлэн хэзээд туслахад бэлэн гэдгээ илэрхийллээ.  

Энэхүү халдлагын улмаас Франц орон даяар онц байдал зарлан хилээ хаасан байна. Тиймээс одоогоор Францыг зорих болон Францаас гадагш нисэх байсан бүх нислэгүүд түр хугацаагаар цуцлагдаад байгаа аж. Мөн хилийн хамгаалалтыг чангатган цэрэг, цагдаагийн хүчийг чангатгасан байна.

 

 

 

 

 

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан