Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй

Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын гишүүд дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

Хэлэлцэх асуудлын дөрөвдүгээрт тусгасан уг хуулийн төслийг хэлэлцэхэд Төрийн тэргүүн өөрөө оролцох хүсэлтэй байсан учир хүүхдийн мөнгөний хэлэлцүүлгийн дараа хэлэлцэх асуудлын хоёрдугаарт оруулж, чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар асуудлыг нь оруулж өгөхийг хүссэн.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Ерөнхийлөгчийн хүсэлтийг гишүүдэд танилцуулж, уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлын хоёрдугаарт оруулах тухай санал хураалт явуулаад гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадсангүй.

Ийнхүү Төрийн тэргүүний санал олонхийн дэмжлэг авсангүй, хэлэлцэх асуудлын дөрөвдүгээрт буюу үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хуваарийн дагуу хэлэлцэгдэхээр боллоо.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан