Төрийн гурван өндөрлөг "Чингис хаан" одон гардуулах ёслолд оролцлоо

Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. 

 

  

Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болсон “Чингис хаан” одон гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар гэргийн хамт, өмнө нь уг одонг гардсан эрхмүүд болон төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо.

Энэ 2015 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо хүртлээ.  

Энэхүү арга хэмжээний дараа Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ