Орон сууцны үнэ 14,1 хувь буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн энэ оны 10 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг олон нийтэд танилцууллаа.

Тус судалгаагаар Орон сууцны үнийн индекс өнгөрсөн сард 7.1 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -2.0 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин оны эхэн үетэй харьцуулахад -10.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -11.5 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 18.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.03 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -6.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -6.6 хувиар буурсан байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 1.4 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -2.2 хувиар, оны эхэн үеэс -12.7, өнгөрсөн оны мөн үеэс -14.1 хувиар буурсан үзүүлэлт юм. ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5124 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан