Маргааш “Чингис хаан” одон гардуулна

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдөр маргааш буюу арваннэгдүгээр сарын 12, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тохиох гэж байна.

Уг өдрөөр дараах арга хэмжээнүүд болно.

  1. Төрийн далбаа мандуулах ёслол 10.00 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд
  2. Төрийн есөн хөлт их цагаан туг цэнгүүлэх ёслол 10.40 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд
  3. Төрийн тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслол 11:40 цагаас Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд
  4. Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 14:00 цагаас тус тус болно.
  5. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 11:40 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд болно. Үзэсгэлэн 2015 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд үнэ төлбөргүй.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ