Говь-Алтайн Цогт суманд газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Цогт суманд газар хөдөлжээ. Өчигдөр 16:35:00 цагт тус сумын төвөөс зүүн зүгт 20 км-т 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ. Газар хөдлөлт иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохиролгүй гэж Цогт сумын Засаг даргын Тамгын газраас мэдээлжээ.

 

Говь-Алтай аймаг Монгол Улсын газар хөдлөлийн идэвхтэй бүсүүдийн нэг. Цогт сумын төв нь аймгийн төвөөс 246 км, Улаанбаатар хотоос 956 км, баруун талаараа Алтай, Цээл хойд талаараа Халиун, Бигэр зүүн талаараа Эрдэнэ, Урд талаараа Баянхонгор БНХАУ-н Шинжаан уйгарын өөртөө засах оронтой тус тус хиллэн оршдог. Тус сумын нутагт Гашуун гүний хоолой/, хамгийн өндөр цэг нь 3765 м өндөртэй Эмээлцэгийн хяр юм. Цогт сумын нутагт Их тооройн нуруу, Их мэлтсийн нуруу, Талын мэлтсийн хойд нуруу, Талын мэлтсийн хойд нуруу, Хар үзүүрийн нуруу зэрэг Алтайн нурууны салбар нурууд байрладаг юм.

А.Амар

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

NBA-н эргэн тойронд

Өчигдөр, 16:48