Үндсэн хуулийн үхлийн өөрчлөлтийг эсэргүүцэх учир шалтгаан

 

 

Үндсэн хуулийг өөрчлөх талаарх санал олон нийтийн анхаарлыг татаж байна. Угаасаа Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг анхаарал татам сэдэв байдаг. Үүнийг дэмжих хүмүүс байгаа бол эсэргүүцэгчид ч мөн үзэл бодлоо илэрхийлж байна. Ингээд “Үндсэн хуулийн үхлийн өөрчлөлтийг эсэргүүцэх учир шалтгаан” хэмээх иргэний нийтлэлийг хүргэж байна.

 

Үндсэн хуулийн үхлийн өөрчлөлтийг эсэргүүцэх учир шалтгаан

 

  1. Ерөнхийлөгчийг ард түмнээс шууд сонгох эрхийг УИХ-д шилжүүлэн авах, улмаар шүүх, прокурорыг томилох эрхийг УИХ-д шилжүүлэх авах тухай:
    Өөрөөр хэлбэл УИХ хэмжээгүй эрх мэдэлтэй болно гэсэн үг. Энэ нь өөрөө засаглалын эрх мэдлийг тэнцвэржилттэй хуваарилах Ардчилалын зарчмаас алхам ухарч байгаа хэрэг мөн..
    Өнөөдөр үнэн хэрэгтээ УИХ-ын эрх мэдэл хэтэрснээс болж засаглалын хямрал болж байгааг бид харж байна. Шалтгаан нь засгийн газар ерөнхий сайдыг томилох ба огцруулах эрх УИХ-д байдагт оршино. УИХ-д суудалтай нам бүлэглэлүүд чухамхүү энэ л эрхээрээ барьцаалан өөрсдийн ашиг сонирхолыг тулган хүлээлгэх, улмаар бусад материаллаг ашиг олох зорилгоо хэрэгжүүлдэг.
    Зүй нь УИХ-аас энэ эрх мэдлийг салган бүх ард түмний мэдэлд өгөх нь засаг төрийн эрх мэдлийн тэнцвэржилт, хариуцлагын механизмыг үр дүнтэй болгоно.
    ЗГ-ыг бүх ард түмнээс шууд сонгох арга хэлбэр нь Ерөнхийлөгчийн засаглал, эсвэл парламентийн дээд доод 2 танхимын зарчмаар хэрэгжүүлэн байнгын парламентийн эрх мэдлийг хязгаарладаг практик хамгийн өргөн тархсан байдаг.
    Гэтэл манайд “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр ҮХ-ийн “Үхлийн өөрчлөлт” хийх төсөл нь УИХ-д засаглалын бүх эрх мэдлийг бөөгнүүлэн өгч Хэмжээгүй эрхт Парламент болгох хаана ч байхгүй муйхар гажууд тогтолцоог санал болгож байна.
    Энэ бол товчхондоо Монгол улс бүхэл шинжээ алдан, жалга тойргоор хуваагдсан, УИХ-ын гишүүн гэдэг нэртэй 76-99 ширхэг жижигхэн хаантай болно гэсэн үг.
    Олон толгойтой могой тал тал тийшээ зүтгэсээр хүрдэнд дайруулж үхдэг эртний сонгодог үлгэрийг бүгд мэдэх бизээ. Энэ бол монгол улсыг тасчин хувааж идэх мөхлийн зам юм.
  2. Үндсэн хуулийг “Эх хууль” гэж өөрчлөх тухай:
    Монголоор Үндсэн хууль хэмээх “Конституци” нь үнэн хэрэгтээ Улс орны шинж чанарыг илэрхийлсэн тунхаг бичг юм. Үндсэн хуулийн нэрийг Эх хууль гэж өөрчлөх нь цаашдаа уг шинж агуулгыг нь гуйвуулан тайлбарлах, алсдаа ач холбогдол нэр хүндийг нь бууруулж, Үндсэн хуулийг УИХ-аар дамжуулан улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд өөрийн эрх ашигтаа нийцүүлэн хүссэн цагтаа өөрчилдөг болох аюултай юм.
    Энэ өөрчлөлтийн алсын нөлөөгөөр бага багаар өөрчилсөөр Нэг л өглөө сэрэхэд Үндсэн хууль маань “Бүдүүн хууль” гэдэг нэртэй болчихсон, түүнд нь Монгол улсын газрын хэвлийн бүх баялаг бол хайж олсон эхний хүний өмч мөн гээд заачихсан байх магадлал бий болж байна.

Ийм учир шалтгаанаар энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл нь манай Үндсэн хуулийн Үхлийн өөрчлөлт болж байгааг бүх ард түмнээрээ эрс эсэргүүцэхийг уриалж байна.

Баяр Нирунзу

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан