АМИНААС ИЛҮҮ ҮНЭТЭЙ АРХИ

Сүүлийн үед иргэд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх байдал буурахгүй байна. Үүний улмаас гэмт хэргийн гаралт цөөнгүй гарах болжээ. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 19-ны өдөр архийг хэтрүүлэн хэрэглэж, согтуурсан үедээ хүний биед халдаж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт 17 настай эрэгтэй хүүхэд хутгалуулсан шархтай хүргэгдэн ирээд нас барлаа гэх дуудлага мэдээлэл 12-р сарын 19-ний 19:56 минутанд Цагдаагийн байгууллагт ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газар ажиллахад 41 настай эрэгтэй Ү нь согтуурсан үедээ 17 настай эрэгтэй Б-г хэвлийн тус газарт хутгалж амь насыг нь хохироожээ.  Эх сурвалжийн мэдээлж байгаагаар гэмт этгээд Ү нь амь хохирогч Б-ийн хүргэн ах болохыг мэдээлж байгаа юм.  Хэргийг Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Мөн энэ сарын 19-ны өдрийн 15:16-д БЗД-ийн 5- хорооны нутаг дэвсгэрт 49 настай эрэгтэй Е-г зүс таних 47 настай эрэгтэй Б нь согтуурсан үедээ маргалдан хэвлий болон зүүн гуяны урд хэсэгт 2 удаа хутгалж зугтаасан хэрэг гарчээ. Харин цагдаагийн байгууллагын алба хаагч нар шуурхай ажилласны үр дүнд гэмт этгээдийг эрэн сурвалжилж БЗД-ийн нутаг дэвсгэр Улиастай орчмоос баривчилжээ. Харин хохирогч Е нь яаралтай хагалгаанд орж эрчимт эмчилгээний тасагт ухаангүй хэвтэн эмчлэгдэж байгаа гэх мэдээлэл байна.    

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан