Их Британы тусгаарлалт ба коронавирусын шинэ хувьсал

Герман, Франц, Итал болон Ирланд зэрэг орнууд  12 сарын 20ны  Ням гаригт  Их Британиас Европ руу явахыг  иргэдэд хориглов учир нь тус улсад  коронавирусын шинэ хувьсан халдвар тархаж хэлжээ.

Франц улс  бүх төрлийн  бүтээгдэхүүний тээвэрлэлт болон Их Британи руу  үйлдэх нислэгүүдээ  Мягмар гариг хүртэл цуцлав. Харин Герман  Голланд,Рүмин,  Бельги зэрэг орнууд зөвхөн  нислэгүүдээ цуцласан. Ирланд улс Ням гаригийн оройноос 48 цагийн хөл хорио тогтоов.

Их Британы засгийн газраас   коронавирусын  шинэ хувирлаас  болж үүсэх  халдвараас сэргийлж Лондон болон  Английн зүүн урд мужууддаа дахин хөл хорио тогтоолоо.

Эрүүл мэндийн яамны сайд Мат Ханкок “ Хөл хорио дахин эхлэсэн шалтгаан бол энэ вирусын шинэ хувьсал нь хяналтаас гарах эрсдэлтэй юм. Мөн хөл хорио вакцинжуулалт дуусах хүртэл үргэлжлэж магадгүй “ хэмээн дурьдав.

Ерөнхий сайд Ворис Жонсон “Английн  зүүн урд мужид болон Лондонд илэрсэн  вирус  өмнөхөөсөө 70 % иар илүү хурдан халдварлах эрсдэлтэй гэвч энэ вирусын шинэ хувьсал нь  хүнд өвчины  төрөл эсвэл нас барах магадлал илүү өндөр гэсэн үг огт биш ” гэж Бямба гаригт хэлжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан