АН-ЫН ДЭД ДАРГА Ц.ТУВААНД БАЙГАА ТАМГА ХҮЧИНГҮЙ БОЛСОН УУ?

 Энэ сарын 18-ны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт АН-ын Х-р их хурал цахимаар хуралдсан. 1400 төлөөлөгч хоёр өдрийн турш хуралдах товтой байсан ч 1200 гаруй гишүүн 12-дугаар сарын 18-ны шөнийн 02:00 цаг хүртэл хуралдлаа гэж мэдээлж байсан. Тэгвэл өнгөрсөн их хурлын сонгуулиас хойш намын даргын асуудал болон шинэчлэлийн асуудлаа ярьж байгаа энэ нам өнөөдөр ч асуудалтай хэвээр байгааг эх сурвалжууд мэдээлж байна.  Өөрөөр хэлбэл цахим хурлаар асуудлаа шийдэж чадахгүй гэх шүүмжлэл байсан бол сүүлдээ Ардчилсан намын тамга нь хүчингүй гэх мэдээлэл гарч байгааг эх сурвалж мэдээлж байна. Харин үндсэн дүрмийн хорооноос нь өнгөрсөн 7 дугаар сарын 3-ны өдөр гаргасан тогтоолоор С.Эрдэнэ намаа удирдах нь зөв гэдгийг тодорхойлсон байна. Дүрмээрээ тухайн нам ялагдвал намын дарга, нийслэлийн намын дарга болон ерөнхий нарийн бичгийн дарга нь огцрох журамтай гэх мэдээлэл байна. Гэтэл өнөөдрийг хүртэл дүрмийн дагуу намынхаа тамгыг хадгалж байх учиртай Ц.Туваан Нийслэлийн намын даргаа томилж, их хурлаа хуралдуулсан зэргээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоогийн дүрмээрээ бол энэ намын ерөнхий нарийн бичгийн дарга шийдвэр гаргах ч журам нь байна. Тэгэхээр АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд байгаа 111-723-784-5 дугаартай тамга хүчингүй болсон байх магадлал өндөг байгааг эх сурвалж мэдээллээ. Энэ мэтчилэн энэ намын асуудал дуусахгүй, хэзээ жигдэрч нийт гишүүдийнхээ хүсэж байгаа өөрчлөлт шинэчлэлийг авчрах юм бол гэдэг нь тодорхой бус хэвээр. Мөн энэ удаагийн их хурал хууль бус хуралдаан болсныг ч хэлэх иргэд олон байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан