Нярай хүүхдүүдээ “зарах” гэж байсан таван ээжийг баривчилжээ

Нярай хүүхдүүдээ “зарах” гэж байсан таван ээжийг баривчилжээ

 

ОХУ-ын нийслэл Москва хотын цагдаа нар нэгэн орон сууцнаас нярай хүүхдүүдээ “зарах”-аар төлөвлөж байсан таван эмэгтэйг баривчилжээ. Тэдний дунд Оросын нэг, Казахстаны нэг болон Хятадын гурван иргэн байжээ.

Цагдаагийн ажилтнууд мягмар гарагт нийслэлийн Останкино дүүрэгт байрлах орон сууцнаас таван нярай хүүхдийг илрүүлсэн бөгөөд тэдэнтэй хамт байсан Ази эмэгтэй тэднийг хэний хүүхдүүд болохыг тайлбарлаж чадаагүй аж.

. Төрөөд удаагүй байсан хүүхдүүдийг нэн даруй эмнэлэгт хүргэсэн бөгөөд хотын Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссар Ольга Ярославская тэдний амь насанд аюул учраагүй гэдгийг мэдэгдсэн байна.

Эрүүл мэндийн мэргэжилтэй эх сурвалжуудын мэдээлснээр эдгээр эмэгтэйчүүд бүгд хятад хосуудын тээгч эх байсан болох нь тогтоогджээ.

Эх сурвалж: Рамблер

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ