С.Эрдэнийн эхнэр Н.Нинжбадгар: Унасан ч гоншигнодоггүй, ялсан ч сайрхаад байдаггүй миний хань

С.Эрдэнийн эхнэр Н.Нинжбадгар: Унасан ч гоншигнодоггүй, ялсан ч сайрхаад байдаггүй миний хань

 

2020 оны УИХ-ын сонгууль энэ сарын 24-ны өдөр болж АН 11 суудал авч С.Эрдэнэ Баянгол дүүргээс ялагдал хүлээсэн билээ. Мөн АН-ын дарга С.Эрдэнэ намынхаа үндсэн дүрмийн дагуу сонгуульд ялагдуулсандаа хүлцэл өчиж, намын даргын ажлаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Туваанд өгсөн.

 

Тэгвэл түүний эхнэр Н.Нинжбадгар өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

Унасан ч гоншигнодоггүй, ялсан ч сайрхаад байдаггүй миний хань алдахаасаа онох нь дэндүү их байсныг үг, үйлдэл бүртэй нь хамт "амьдарч" ирсэн ханийх нь хувьд би мэднэ. Юунд зорьсон, түүнийхээ төлөө өдөр, шөнө гэж ялгалгүй зүтгэж, хийж санаачилсан бүхнийхээ ард гардаг ч "Би хийсэн" гэж хашгирсангүй.
Нэр алдар олохын тулд бус, итгэл хүлээлгэсэн хүмүүсийнхээ итгэл, ирээдүйн төлөө санаачилж, бүтээж өнөөдрийг хүрлээ. Цаашид ч ихийг бүтээх итгэл, хүсэл, чадвар бий.
Өрсөлдөгчид нь Хийж бүтээснийх нь энд хүрч чадахгүй болохоор эх орныхоо газрын баялгийг тонохын эсрэг тэмцдэг болохоор, хуйвалдагчдын бүлэглэлийг дэмждэггүй болохоор нь үзэн ядагчид харлуулсан, гүтгэсэн он жилүүд өнгөрлөө
Гүтгэлэг, худал үгс цагийн аясаар мартагдана. Харин хийж бүтээсэн нь худал үг, гүтгэлэгт үгүй болохгүй бас нураад унахгүй, балраад арилахгүй тодоос тод дурайна.

 

Шууд үзэх: https://www.facebook.com/ninj1206/posts/3068407493247119

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ