Энэтхэгт 100 гаруй хүн аянга цахилгаанд цохиулж амиа алджээ

Энэтхэгт 100 гаруй хүн аянга цахилгаанд цохиулж амиа алджээ

 

Энэтхэг улсын хоёр мужийн нутаг дэвсгэрт хэдэн арван удаа аянга цахилгаан буужээ. Улс даяар аянганд цохиулж зуу гаруй иргэн нас барсан тухай албаныхан мэдээлжээ.

. Түүнчлэн аянга цахилгаантай аадар бороо иргэдийн өмч хөрөнгө болон моддыг их хэмжээгээр эвдэж нураасан байна.

Эрх баригчид ард иргэдийг анхаарал болгоомжтой байж гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Цаг уур судлаачид цаг агаарын байдал улам бүр муудахыг сэрэмжлүүлсэн байна.

Ерөнхий сайд Нарендра Моди хохирогчдын гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлсэн ба тусламжийн цуваа замдаа явж байгаа гэдгийг хэлжээ. Бихар мужийн онц байдалтай тэмцэх яамны сайд Лакшмешвар Рай ойрын жилүүдэд аянга цахилгаанд цохиулж ийм олон тооны иргэд нас барсан тохиолдол гараагүй хэмээн мэдэгдсэн байна.

Үндэсний гэмт хэргийн товчооны баримтаар тус улсад 2005 оноос хойш 2018 оныг хүртэл жил тутамд 2,000 гаруй иргэн аянга цахилгаанд оногдож нас баржээ.

Эх сурвалж: ВВС  

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ