Б.Жаргалсайхан: Оффшортойгоо, ЖДҮ-тэйгээ эвлэр, одоо дуугүй ингээд амьдар

Б.Жаргалсайхан: Оффшортойгоо, ЖДҮ-тэйгээ эвлэр, одоо дуугүй ингээд амьдар

 

УИХ-ын 2020 оны сонгуульд эвсэл болж орсон Шинэ эвслээс мэдэгдэл хийлээ. Энэ үеэр Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр энэ удаагийн сонгуульд МАН илүү боломжтой байсан төдийгүй сонгуулийн саналыг 100 мянган төгрөгөөр худалдаж авсан гэсэн мэдээллийг өглөө.

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан "Коронавирус МАН олонх болоход тусаллаа. МАН олонх болох бүхий л нөхцөл бүрдсэн үе байлаа. Ахмадуудын зээлийг тэглэсэн. Ахмадууд үр ачдаа приус аваад өгчихсөн, байрны зээлийн урьдчилгаа болгосон байсан тул төрийн минь сүлд өршөө гээд бүгд үр хүүхэдтэйгээ очоод саналаа өгчихсөн. Мөн энэ удаагийн сонгуулийн санал 60-100 мянган төгрөгийн үнэтэй байсан. Дээлээ өмсөж саналаа өгөөд 100 мянган төгрөг ав гээд нээлттэй зар тавьчихсан, саналаа өгсөн залуус банкин дээр дугаарлаж байсан. Би ишиг шиг майлдаггүй, хурга шиг дуугай босоод явдаг. Манайх шиг шившигтэй сонгууль хийж байгаа улс дэлхий дээр алга. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо 100-хан мянган төгрөгөөр худалдчихаад танд саналаа өгсөн шүү гэж худлаа ярьдаг. Фэйсбүүк, твиттер, вэб сайтаар ороход таныг дэмжиж байгаа шүү, танд саналаа өгнө шүү гэдэг хэр нь хэн нь ч дэмжээгүй. Офшортойгоо, ЖДҮ-тэйгээ эвлэр. Одоо ингээд дуугай амьдар.

ЖДҮХС-г гишүүдэд өмчилж өг. Таныг дэмжиж байгаа, та хэдийг өгөх юм гэж байгаа юм надад. Надтай хамтарч ажиллаж байгаа хүмүүс тэгж хэлж байгаа юм. Намайг битгий дэмж, дэмжвэл багаар нь дэмж гэж хэлсэн. Сонгууль гэдэг миний төлөө биш өөрсдийнхөө төлөө өгч байгаа санал" гэлээ. 

Тэрбээр сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бөгөөд сонгуулийн үр дүн ийнхүү гарахад иргэдийн буруу бий гэдгийг хэлсэн юм. 

Б.Жаргалсайхан 25-р тойрог буюу Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн. Тус тойрогт 3 мандатын төлөө 33 нэр дэвшигч өрсөлдөн Б.Жаргалсайхан 16680 санал авч дөрөвдүгээрт бичигдсэн юм. Түүний өмнө МАН-аас нэр дэвшсэн Ж.Сүхбаатар 6685 саналаар илүү буюу 23365 саналаар гурав дахь мандатыг өвөртөлсөн. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ