“Korean Air” компанийн нисгэгчээс халдвар илэрчээ

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын агаарын тээврийн “Korean Air” компанийн нисгэгчээс коронавирусний халдвар илэрсэн гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч лхагва гарагт мэдээлжээ.

 

Энэ сарын 18-нд амралтаа авсан нисгэгчийг амарч байх хугацаанд халдварын шинж тэмдгүүд илэрсэн бөгөөд шинжилгээний хариу нь мягмар гарагт эерэг гарчээ. Түүнтэй нэг бүхээгт ажилладаг гурван хүнд шинжилгээ хийснээс хоёрынх нь хариу сөрөг гарсан бол нэг нь шинжилгээний хариугаа хүлээж байгаа аж.

 

Өнгөрсөн хоёр, гуравдугаар сард “Korean Air” компанийн хоёр ажилтнаас мөн халдвар илэрсэн бөгөөд тэд Инчеон-Лос-Анжелесийн чиглэлд нислэг үйлдсэн байжээ. Шинэ коронавирусний халдварын улмаас дэлхийн 180 гаруй орон зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан “Korean Air” компани гуравдугаар сараас хойш олон улсын нислэгийнхээ 90 гаруй хувийг түр зогсоосон байна. 

“Korean Air” компанийн нисгэгчээс халдвар илэрчээ

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ