Чингис хаан 671, Ганбууш 700 орчим хүний санал авчээ

Энэ удаагийн сонгуульд олны анхаарлыг татсан хэд, хэдэн нэр дэвшигч оролцсон. Тэдний сонгуулийн дүнгээс танилцуулбал, олон нийтийн сүлжээнд өөрийгөө Чингис хааны хойд дүр хэмээн зарлаж олонд танигдсан М.Чингис хаан 671 хүний санал, Өүлэн эхийн хойд  дүрээр олонд танигдсан зураач Л.Өнөрчимэг 350 хүний санал авчээ.

Мөн Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч П.Анужинг амлан авч өрсөлдсөн Н.Ган-Од буюу Ганбууш 500 хүний санал авсан бол АН-аас Увс аймагт нэр дэвшсэн С.Жавхлан тойрогтоо ялагдал хүлээлээ. Харин иргэдийн зүгээс түүнийг буцаж урлагийн салбартаа эргэн ирэх нь хэмээн таамаглаж байна.

Харин Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшигч Л.Гүндалай гадаадад гацсан хэдий ч 18 мянган хүний санал авч чаджээ.

 Чингис хаан 671, Ганбууш 700 орчим  хүний санал авчээ

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ