Баянзүрх дүүрэгт 14 настай хүүхэд ахуйн хэрэглээний газ үнэрлэсний улмаас нас барсан хэрэг энэ сарын 21-ний өдөр гарчээ.
Тодруулбал, БЗД-ийн 11-р хорооны Гачуурт орчимд эрэгтэй хүүхэд ил харагдах гэмтэл шархгүй, амьсгал хураасан байдалтай олджээ. Энэ тухай дуудлага тус дүүргийн цагдаагийн газарт 20:00 цагт ирсэн байна.
Шалтгалтаар, 14 настай эрэгтэй А нь ахуйн хэрэглээний газ үнэрлэсний улмаас нас барсан болох нь тогтоогдов. Хэргийн газраас улаан өнгийн газны лааз хурааж, 29 кадр гэрэл зураг авч цааш шалгаж эхэлжээ.