Сөүлд цар тахлын хоёр дахь давлагаа эхэлжээ

Сөүлд цар тахлын хоёр дахь давлагаа эхэлжээ

 

Өмнөд Солонгосын эрх баригчид нийслэл Сөүл хотын орчмоор коронавируст цар тахлын хоёр дахь давлагаа эхэлснийг анхааруулсан ба халдвар буурахгүй бол хөл хориог чангатгахаа мэдэгдлээ.

Тус улс халдварыг хяналтдаа авч байна гэж тооцоолж байсан ч дахин сарын турш үргэлжлэх магадлалтай байна. Солонгосын өвчний хяналтын төвийн захирал Жён Юн Киёны хэлснээр эхний давлагаа дөрөвдүгээр сарын сүүлээр дууссан аж.

Харин тавдугаар сараас Сөүл хотын шөнийн цэнгээний газраас үүдэлтэй халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдэж эхэлжээ. Сүүлийн мэдээгээр тус улсад нэг өдөрт 17 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь тахлын хоёр дахь давлагааг илтгэж байна гэж Өвчний хяналтын төвийн эмч нар үзэж байна. Тэд өдийг хүртэл халдварын эхний давлагаа дуусаагүй хэмээж байсан юм.

Мөн нэг өдөрт илрэх халдварын тохиолдол дараагийн 3 өдөрт 30-аас дээш давж эхэлбэл Сөүл хотод хатуу хөл хорио тогтооно гэж хотын дарга анхааруулжээ.

Тус улсад одоогоор нийт 12,438 хүнээс халдвар илэрч, 280 хүн нас бараад байгаа юм.

Эх сурвалж: TheGuardain.com

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ