Ц.Хулан: З.Энхболд сонгогчдын санал худалдаж авч байгаа баримтыг хуулийн байгууллагад шалгуулахаар хандлаа

Ц.Хулан: З.Энхболд сонгогчдын санал худалдаж авч байгаа баримтыг хуулийн байгууллагад шалгуулахаар хандлаа

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөх, яруу найрагч Ц.Хулан УИХ-ын 2020 оны сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа билээ.

Тэрбээр УИХ-ын дарга асан З.Энхболдтой нэг тойрогт өрсөлдөж байгаа бөгөөд түүний хууль бус үйлдлийн талаар өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ.

Ц.Хулан “УИХ-ын 22 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж байгаа Цоодолын Хулан миний бие дараах зүйлийг мэдээлж байна.

УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч З.Энхболд сонгогчдын саналыг худалдаж авч байгаа мэдээлэл, баримт бидний гарт орж ирлээ. Ингэснээр Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчлөө.

Зургадугаар сарын 03-ны өдрөөс эхлэн З.Энхболдын төлөөний хүмүүс эдгээр зураг дээр харагдаж байгаа хүмүүст Содмонгол ШТС-иас шатахууныг авч үнэгүй тараасан байна. Өдөрт 300 орчим машинд шатахуун тарааж өгч бусдад түгээж байгаа юм.

Шударга ард иргэдээс ирүүлсэн энэхүү баримтуудыг хуулийн байгууллага нь шалгаж СЕХ ч зохих хууль журмаа биелүүлж энэхүү нэр дэвшигчдэд арга хэмжээ авч өгөхийг хүсч байна.

Нөгөөтэйгүүр шударга бусаар өрсөлдөж байгаа баримт нь хоёр дахь удаагаа давтагдаж байна. Их хэмжээний мөнгийг энэ нэр дэвшигч авсан. Жишээлбэл УБТЗ-ийн дарга Жигжиднямаагийн төрсөн дүү Жүгдэрням нь З.Энхболдын төрсөн дүү Хишигтогтохоор дамжуулан их хэмжээний мөнгө авсан тухай баримтыг түүнийг дэмжиж байгаа Мөнхбаясгаланаар дамжуулан түүнд хэлсэн боловч одоог хүртэл шударга бусаар өрсөлдөх явдлаа зогсоохгүй байна. Энэхүү баримтыг хэлсний дараагаар З.Энхболдын эхнэрийн төрсөн дүү нь манай гэр бүлийн хүнтэй яаралтай уулзсан байна билээ. Энэхүү баримт байгаа.

Шударга бусаар өрсөлддөг энэ бохир явдлаа болиочээ. З.Энхболдоо та тэртэй тэргүй уул уурхайн их мөнгөтэй хүн. УИХ-ын дарга байсан, төрийн дээд байгууллагын хүн байж иймэрхүү шударга бусаар өрсөлдөхөөр ердийн ард иргэд бид сонгуульд нэр дэвшиж, ард иргэд саналаа өгөх хэрэг байна уу даа.

Шударга бус өрсөлдөөнөөр төрийн сонгуулийг хуулиар биш саналыг худалдан авдаг эцсийн үр дүн нь ямар байх нь ойлгомжтой. Энэ сонгуулийг шударга үнэн болно гэдэгт итгэл маань дуусч байна. Надад байгаа шударга иргэдийн баримтыг нэн даруй шалгуулахаар хуулийн байгууллагад хандаж байна” гэлээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ