С.Баяр байршуулах ёстой мөнгөнөөсөө 525 сая төгрөгийг байршуулсан тул хоригдсонгүй

С.Баяр байршуулах ёстой мөнгөнөөсөө 525 сая төгрөгийг байршуулсан тул хоригдсонгүй

 

Ерөнхий сайд асан С.Баяр Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр /2020.06.18/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов.

Долоо хоногийн даваа гарагт тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал болж, тэднийг их хэмжээний мөнгийг шүүхийн дансанд барьцаа болгон байршуулах шийдвэр гаргасан.

Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч С.Баярцогт,  Д.Ганболд, Бямбасайхан нарыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг ирэх даваа гараг хүртэл хойшлуулсан. Харин С.Баяр байршуулах ёстой таван тэрбум төгрөгөөс 525 сая төгрөгийг байршуулсан учир цагдан хоригдоогүй байна.

Түүнийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан