Насанд хүрээгүй охиныг хүчирхийлж, жирэмсэн болгосон этгээдийг саатуулав

Насанд хүрээгүй охиныг хүчирхийлж, жирэмсэн болгосон этгээдийг саатуулав

 

Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлж, улмаар жирэмсэн болгосон этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж эхэлжээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт оршин суух 14 настай охиныг Хөлөнбуйр сумын харьяат, 23 настай эрэгтэй Ш гэгч хүчирхийлжээ. Хүчирхийллийн улмаас охин жирэмсэн болсон бөгөөд өдгөө  хохирогч охин зургаан сартай ураг тээж байгаа аж.

Хохирогч охин сэтгэцийн хувьд хэвийн биш бөгөөд эрүүл мэндийн байдлыг аймгийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийн хурлаар хэлэлцэх үед түүнийг бие давхар гэдгийг мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан байна.

Хэргийг Дорнод аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа ба сэжигтэн этгээдийг саатуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан