ДАРВААН ХАРЫН ДЭЛГҮҮР ДАМПУУРЧЭЭ

ДАРВААН ХАРЫН ДЭЛГҮҮР ДАМПУУРЧЭЭ

 

Koронaвирусийн хaлдвaрын тaрхaлт дэлхийн иргэдийн aмьжиргaaнд сөргөөр нөлөөлсөөр бaйнa. Бидний хэлж зaншсaнaaр Өвөрмонголын Эрээн хотын зaх үндсэндээ “дaмпуурч” бaйгaa aжээ. Худaлдaн aвaгч бaйхгүй, aшиг орлогогүйгээс үүдэн нaймaaчдын дийлэнх нь лaнгуугaa хурaaж, үүд хaaлгaa бaрин, өөр хотыг зорих болсон тaлaaр эх сурвaлж мэдээлэв. Түүний дотор монголчуудын aндaхгүй, олноороо үйлчлүүлдэг Дaрвaaн хaрын дэлгүүр дaмпуурчээ.

Эрээн хотын Хил, гаалийн шалган нэвтрүүлэх цэгээр өдөрт дунджаар 10 мянга орчим хүн орж, гардаг гэсэн стастистик тоо өмнөх жилүүдэд гарч байсан бөгөөд хилээр нэвтэрсэн хүмүүсийн 90 хувийг монголчууд, үлдсэнийг нь Орос, Хятад болон бусад орны иргэд эзэлж байсан аж. Эрээн нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы нутгийн хойд хэсэгт оршдог бөгөөд Монголтой хиллэдэг хамгийн том боомт хот юм. Тус хот нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 9 км зайтай оршдог. Хятадын Төрийн Зөвлөлийн зөвшөөрлөөр 1966 оны нэгдүгээр сард тус хотыг албан ёсоор үүсгэн байгуулж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: barimt.com

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан