ЖҮЖИГЧИН Б.НАВЧАА: БИ ЗӨВХӨН АЖЛАА Л ХИЙСЭН

ЖҮЖИГЧИН Б.НАВЧАА: БИ ЗӨВХӨН АЖЛАА Л ХИЙСЭН

 

Жүжигчин Б. Навчаагийн тоглосон Ардчилсан намын сурталчилгааны реклам өнгөрсөн долоо хоногт сошиал орчинд тарж үзэгчид түүнийг өөр өөрийнхөөрөө хүлээж авсан. Зарим нь Б.Навчаагийн уншсан монологийг жүжигчин Б.Амараагийн “Би юу хийчих вэ?” буюу биднийхээр шүдэнз асаадаг рекламд хариу өглөө гэх мэтээр шуугисан.

Үзэгчдийн элдэв таамаг яриа жүжигчин Б.Навчаагийн уурыг  хүргэсэн бололтой тэрээр нэлээд бухимдангуй тайлбар хийжээ.

Тэрбээр “Энэ бол АН-ын захиалгат реклам, би жүжигчнийхээ үүднээс энэ рекламанд тоглосон. Тэр рекламд уншсан текст тусгай зохиогчтой, найруулагчтай, захиалагчтай. Би жүжигчнийхээ хувьд л тэр текстийг уншиж амилуулсан, тэрнээс биш Навчаа гэдэг бие хүний үзэл бодол биш.  Би бусадтай л адил ажил хийж, цалингаа авсан” гэжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан