Сэлэнгэд “Яаралтай цуглар” дохиогоор сургуулилалт эхэллээ

 

 

Монгол Улсын Шадар сайд, Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсаны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж байна.

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр буюу энэ сарын 10-ны өдрийн  07:00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэллээ.

“Яаралтай цуглар” дохиогоор аймгийн онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 12 алба, 26 мэргэжлийн ангийн нийт 526 хүн, 158 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нээлтийн арга хэмжээнд Сургуулийг удирдагч, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Засаг даргын орлогч Н.Батдорж, аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Баатар нарын удирдлагууд оролцсон юм.

Сургуулийг удирдагчаас, Сэлэнгэ аймгийн хувьд хамгийн эрсдэлтэйд тооцогддог, тохиолдож болзошгүй аюул, ослын төрөл болох газар хөдлөлт, үерийн аюул, ой, хээрийн түймэр, гахайн мялзан өвчний цагийн байдлыг өглөө.

Аймгийн онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн 126 удирдах бүрэлдэхүүн цагийн байдлын дагуу шуурхай арга хэмжээ авч, оновчтой шийдвэр гаргах, боловсруулалт хийх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, хэрэгжүүлэх арга хэмжээний санал дэвшүүлэх, багаар ажиллах, байр зүйн зурагт тэмдэглэх зэрэг ажлуудыг гүйцэтгэн ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан