Олимп, Дэлхийн аваргын медальтнууд ХӨСҮТ-д 12 сая төгрөгийн хандив өргөлөө

Олимп, Дэлхийн аваргын медальтнууд ХӨСҮТ-д 12 сая төгрөгийн хандив өргөлөө

 

Коронавирусийн халдварын тоо нэмэгдэж байгаа энэ үед нойр хоолгүй цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад ард иргэд сэтгэлээрээ хандив цуглуулж өгсөөр байна.
 
Өнөөдөр гэхэд олимп, дэлхийн аваргын медальтангууд цуглуулсан хандиваа ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүд гардуулан өгчээ. Тодруулбал, Олимп дэлхийн аваргын 59 медальтнуудын зүрх сэтгэлээс цугларсан 12 сая 200 мянган төгрөгийг хүнд нөхцөл байдал ажиллаж байгаа ХӨСҮТ-д төлөөлөл очиж хандивлалаа.
 
Гамшигт цаг үед гэр бүл, өөрийн бие, тав тух зэргийг хойш нь тавьж эх орон, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд баттай зогсож буй цэрэг эрс хүчний байгуулга, эмч, сувилагч та бүхэндээ баярлаж буйгаа Монголын Олимп дэлхийн медальтнуудын холбооныхон илэрхийлжээ.
скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан