Ичимдэг эрхтэнээрээ овоглосон Д.Мурат гэр бүлийн орлогоо нуун дарагдуулжээ

УИХ-ын гишүүн асан Д.Мурат нь Б.Бахытгүл гэх эмэгтэйг удаа дараа зодож, бэлгийн дарамт учруулсан мөн ичимдэг эрхтэнийхээ зургийг хувийн зурвасаар явуулсанаас үүдэн эрүүгийн хэрэгт шалгагдсан ч шүүхээс Д.Муратыг цагаатган Б.Бахытгүлийн нэхэмжилсэн мөнгөн дүнг хэрэгсэхгүй болгосон. Түүний эл үйлдэл УИХ-ын гишүүний хувьд гаргаж боломгүй ёс бус үйлдэл байсан гэдгээрээ олон нийтээс “банга” хүртэж гишүүний бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх тухай ч яригдаад амжсан. Энэ асуудлаас үүдэн Д.Муратын улс төрийн карьер дуусаж, дахин нэр дэвших “нүүргүй” болсон гэж олон нийт таамаглаж байсан ч АН 2020 оны сонгуульд түүнийг дахин нэр дэвшүүлжээ.
Ичимдэг эрхтэнийхээ зургаараа олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр шуугиулж явсан нэр дэвшигч Д.Мурат нь Баян-Өлгий аймагт хэд хэдэн орон сууц болон үйлчилгээний барилга бариулсан байна. Гэхдээ тэдгээр бүтээн байгуулалтууд нь Д.Мурат гишүүнийх гэж ам дамжин яригддаг ч албан ёсоор бичиг, баримтаар түүний нэр байдаггүй аж. Жишээлбэл Баян-Өлгий аймаг бүү хэл баруун бүсдээ байхгүй есөн давхар үйлчилгээний барилга бариулж захирлаар нь охиноо томилон ажиллуулдаг байна. Гэсэн хэдий ч энэ бүх бүтээн байгуулалт түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдагдаагүйг АТГ-ын нэр дэвшигчдийн ХОМ-ээс харж болно.
Тэрээр өөрийнхөө жилийн орлогыг 26 сая төгрөг гэж мэдүүлсэн бол гэр бүлийн орлогынхоо хэмжээг огтхон ч дурдалгүй өнгөрөөжээ. Угтаа бол нэр дэвшигч гэр бүлийн орлогоо зайлшгүй мэдүүлэх учиртай. Хэрэв гэр бүлийн орлогоо чин үнэнчээр дурдсан бол нилээдгүй их хэмжээний хөрөнгө дурдагдах нь байсан биз ээ. Харин 569 саяар үнэлэгдэх нэг орон сууц, нэг хашаа байшин, 83 сая төгрөгийн H2 Hummer, Land Cruiser200 зэрэг хоёр автомашинтай, 50 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна. Түүнчлэн Өлгий цемент ХХК, Берик төрт ХХК, Эрчимбаян өлгий ХК-ниудад хувь эзэмшдэг. Дөрвөн тусгай зөвшөөрөлтэй хэмээн мэдүүлжээ.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: check.mn

Шинэ мэдээ
Их уншсан