Шүүхээс Г.Загдааг дахин нэг сар хорих шийдвэрийг гаргажээ

Шүүхээс Г.Загдааг дахин нэг сар хорих шийдвэрийг гаргажээ

 

 

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг шүүхийн шийдвэрээр цагдан хориод хоёр сар болсон билээ.

Тэгвэл өнөөдөр түүнд холбогдох шүүх хурал болсон бөгөөд прокурорын саналаар түүнийг дахин нэг сар хорих шийдвэрийг гаргажээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Загдааг Эрүүгийн хуулийн14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянасан байна.

Шүүхээс прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Г.Загдаад өнөөдрөөс өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авжээ.

Ар гэрийнхний хэлж ярьж буйгаар уушгинаас бусад эрхтэн нь бүгд өөрчлөлтэй гарсан. Тиймээс нэн даруй суллахыг шаардсан ч ийнхүү дахин үргэлжлүүлэн хорихоор болжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан