Цементийн үнийг жижиглэн худалдаа эрхлэгчид хөөрөгдүүлсэн гэнэ

Цементийн үнийг жижиглэн худалдаа эрхлэгчид хөөрөгдүүлсэн гэнэ

 

ШӨХТГ-аас иргэд албан байгууллагаас ирсэн мэдээллийн дагуу цементний үнэн өссөн эсэхд хяналт шалгалт хийжээ. Шалгалтыг энэ сарын 5-наас эхлэн явуулж  дараах хэд хэдэн нөхцөлийг тогтоожээ.

  • Коронавирусын цар тахлаас үүдэн ЭМЯ, УОК-оос гаргасан  зөвлөмж чиглэлийн дагуу тухайн цементийн үйлдвэрүүд ажиллах хүчнээс  хамаарч урд урд жилүүдээс үйлдвэрлэл оройтож эхэлсэн гэж үзжээ. Тухайлбал өдөрт 300 тонн үйлдвэрлэх боломжтой үйлдвэр, ажиллах хүчнээс болоод үйлдвэрлэлээ эхэлж амжаагүй учраас зах зээл дээр үнэ нэмэгдэх, хомсдол үүсэх нөхцөл байдал үүсэхэд нөлөөлсөн байна гэж үзсэн байна.
  • Мөн “Мон Цемент”, МАК ХХК энэ сарын 11-14-ний хооронд нийт гурван өдөр цахилгааны хязгаарлалтад орж тодорхой хэмжээгээр үйлдвэрлэл доголдсон байна. Үүнтэй холбогдуулан үйлдвэрүүдийн эргэх зуух зэрэг тоног төхөөрөмжүүд технологийн горим алдагдан  үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа явуулахад нөлөөлсөн юм байх.
  • Цементийн гол үйлдвэрлэгчид үнийн өрчлөлт хийгээгүй жижиглэн худалдаа эрхлэгчид, хувь хүмүүс зах зээл дээр үнийн хөөрөгдөл үүсгэсэн.

Манай улсын  зах зээл дээр цементийн зургаан үйлдвэр, дөрвөн тээрэм ажиллаж байгаа бөгөөд 3.6 сая тонн цементийг үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад, 2 сая тонн цементийг экспортод гаргах бүрэн боломжтой гэж ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэлжээ.

Эх сурвалж: erennews.mn

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан