ХАР АРЬСТ ЗАЛУУ ЦАГДААД ӨВДӨГЛҮҮЛЖ НАС БАРСНЫ ДАРАА АНУ-Д ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ӨРНӨЖЭЭ

ХАР АРЬСТ ЗАЛУУ ЦАГДААД ӨВДӨГЛҮҮЛЖ НАС БАРСНЫ ДАРАА АНУ-Д ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ӨРНӨЖЭЭ

 

Америкийн Миннеаполис хотод 46 настай африк америк гаралтай залуу нас барсны дараа иргэд цагдаа нар хооронд хоёр дахь шөнөө эсэргүүцлийн жагсаал үргэлжиллээ.

Жорж Флойд хэмээх залуу даваа гарагт цагдаа нарт баривчлагдсан бөгөөд түүний хүзүүн дээр цагдаагийн ажилтан өвдөглөсний дараа нас барсан бичлэг интернэтэд тавигдсан юм. Флойд тухайн үед “Би амьсгалж чадахгүй байна” гэж хэд хэдэн удаа хэлсэн ч цагдаа хөлөө авахгүй байсаар удалгүй амиа алдсаныг уг бичлэгээс харж болох юм.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан бол жагсагчид чулуу шидэцгээж байв.


Жорж Флойдыг баривчлахад оролцсон дөрвөн цагдаа ажлаасаа халагдсан байна. Хотын захирагч “арьсны хар өнгө цаазын ял болох ёсгүй” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

 

Тухайн үед Гарнер баривчлагдсаныхаа дараа нас барсан юм.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсэж, хүмүүс дээрэм тонуул хийж, гал тавьцгаажээ. Хэд хэдэн дэлгүүрийг дээрэмдэж, гал сөнөөгчид 30 орчим дуудлагад очсон байна. Флойдын нас барсан газар орчимд хэд хэдэн барилгад гал гарчээ. Жагсаал Миннеаполис хотоос гадна Чикаго, Иллинойс, Лос Анжелес, Калифорни, Мемфис, Теннеси хотод болсон байна.

Энэ үйл явдал 2014 онд Эрик Гарнер гэх хар арьст залууд тохиолдсон явдлыг санагдуулж байгаа ажээ. Тухайн үед Гарнер баривчлагдсаныхаа дараа нас барсан юм. Тэрбээр амьсгалж чадахгүй байгаагаа хэлсэн ч цагдаа амьсгалыг нь боосоор байжээ. Гарнерийн “Би амьсгалж чадахгүй байна” хэмээх үгийг цагдаагийн хүчирхийллийн эсрэг жагсаалын лоозон болгосон байна.

Флойдын үхлийн талаар Жон Бойега, Леброн Жеймс, Бейонсе болон Жастин Бибер зэрэг алдартнууд бухимдлаа илэрхийж, арьс өнгөөр ялгаварлах үзлийг шүүмжилжээ.

ФЛОЙДОД ЮУ ТОХИОЛДСОН БЭ?

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Флойд хуурамч мөнгөн тэмдэгт ашиглаж байсан ба түүнийг цагдаагийнхан зогсоож машинаасаа холдохыг шаардсан байна. Гэвч тэрбээр эсэргүүцэл үзүүлжээ. Энэ үйл явдал цагдаагийн энгэрийн камерт бичигдсэн ч мөрдөн шалгах ажиллагаанд бичлэгийг хураан авсан байна.

Нийгмийн сүлжээнд тавигдсан бичлэг цагаан арьст цагдаа хүзүүн дээр нь дарж амьсгал боох арга хэрэглэж байснаас эхлэх ба энэ үйл явдлыг харсан хүн бичлэг хийжээ. Бичлэгт Флойд нэг бус удаа “Би амьсгалж чадахгүй байна”, “Намайг битгий алаач“ хэмээн гуйж байгааг харах боломжтой.

Бид бүтэн таван минут бид цагаан арьст цагдаа хар арьст хүний хүзүүн дээр өвдгөөрөө дарж  байгааг харлаа. Таван минут

Эргэн тойронд нь хүмүүс цуглаж, Флойдын хүзүүнээс хөлөө авч, пульсыг нь үзэхийг шаардаж байв. Хэсэг хугацааны дараа Жорж Флойд хөдлөхөө больжээ. Түүнийг түргэн тусламжийн тэргээр авч явсан юм. Эмнэлэгт ирэхдээ тэр хэдийнэ нас барсан байжээ.

Миннеаполис хотын захирагч Жейкоб Фрей “Хар арьстай байлаа гээд Америкт цаазлуулна гэсэн үг биш. Бид бүтэн таван минут цагаан арьст цагдаа хар арьст залуугийн хүзүүн дээр өвдгөөрөө дарж  байгааг харлаа. Таван минут. Хэн нэгэн тусламж гуйж байгааг сонссон бол туслах хэрэгтэй” гэжээ.

Эх сурвалж: ВВС

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан