Японы уушийн газар үйлчлүүлэгчдэд нүүрний хамгаалалтын маск зүүлгэх болжээ

Японы уушийн газар үйлчлүүлэгчдэд нүүрний хамгаалалтын маск зүүлгэх болжээ

 

Осака хот дахь изакая буюу Япон маягийн уушийн газар үйлчлүүлэгчдээ шинэ коронавирусийн халдвараас хамгаалахын тулд өнгөрсөн долоо хоногоос нүүрний хамгаалалтын маск үнэгүй тарааж эхэлжээ. 

Нүүрний хамгаалалт нь агаар дуслын замаар халдвар тархахаас сэргийлж, үйлчлүүлэгчдэд ууж идэхэд аюулгүй байх боломжийг бүрдүүлж байгаа аж. Тэд масктайгаа суух бөгөөд ундаа, шар айргаа соруулаар уух болсон байна.

Тус газраар үйлчлүүлсэн нэгэн эмэгтэй "Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээнд хүмүүс дасах хэрэгтэй болоод байна" хэмээн ярьжээ.

Япон улсын Осака хотод дөрөвдүгээр сараас онц байдал зарласан бөгөөд өнгөрсөн пүрэв гарагт цуцалсан байна.

Эх сурвалж: Japan Times

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан