ЭЗЭНГҮЙ АМЬТДЫГ ХАЛАМЖЛАХ ХУУЛЬ ОРОСТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЖЭЭ

ЭЗЭНГҮЙ АМЬТДЫГ ХАЛАМЖЛАХ ХУУЛЬ ОРОСТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЖЭЭ

 

Оросын Южно-Уралскад эзэнгүй амьтдад зориулан гурван шинэ байр барихаар шийдэж, төсөв мөнгийг нь шийдсэн байна. Гудамжаар тэнүүлчилдэг эзэнгүй нохой, муурыг байрлуулах бөгөөд энэ арга хэмжээ нь иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахаас гадна амьтанд хайртай хүмүүсийн сэтгэлд нийцсэн үйлдэл болно хэмээн үзэж байгаа ажээ. Байр барих төсвөөс гадна эзэнгүй амьтдыг барих, хооллох зардлыг мөн багтаасан байна.

Амьтадтай хариуцлагатай харьцах гэсэн хууль энэ 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Орост хэрэгжиж эхэлж байгаа юм. Энэ хуулийн дагуу эзэнгүй амьтныг тусгай газар байлгаж, халдваргүйжүүлэх, шаардлагатай тарилга хийх, үржлийг зогсоох зэрэг арга хэмжээ авах ажлыг орон нутгийн захиргаа хариуцах юм. Энэ ажлын зардлыг төсөвт тусгана. Халамжлах байранд байлгаж, хуульд заасагдсан арга хэмжээнүүдийг авсаны дараа эзэнтэй болоогүй амьтныг буцаан байсан газарт нь тавих ажээ. Гэхдээ буцаан тавьж болохгүй амьтныг шинэ эзэн олдтол халамжлах байранд байлгах, эсвэл бүх насаар халамжилна гэж хуульд заажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан