ЗАЛИЛАНГИЙН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙГАА Д.БАТБАЯР СХД-Т НЭР ДЭВШИНЭ

ЗАЛИЛАНГИЙН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙГАА Д.БАТБАЯР СХД-Т НЭР ДЭВШИНЭ

 

АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхмүүдийн нэрс өнөө орой 20.00 цаг гэхэд тодорно. Тус намаас нэр дэвшигчид байр сууриа илэрхийлж байгаа бөгөөд

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр дахин нэр дэвшихээр болжээ.

Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн намын хорооноос намайг маш өндөр хувьтай дэмжсэн.  Тийм учраас Сонгинохайрхан дүүрэгтээ нэр дэвшинэ гэж бодож байна. Хэрхэхийг Үндэсний бодлогын хорооны хурлаар шийдэгдэнэ. АН-аас нэр дэвшүүлэхээр дэмжвэл нэр дэвшинэ. Харин манай гэр бүлийн хүн болох Т.Баясгалан нэр дэвшихгүй” гэлээ.

Дашрамд дуулгахад, Д.Батбаярыг хятадуудыг залилсан хэрэгт буруутгаж хуулийн байгууллага шалгаж байгаа билээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ