Д.Нямхүү: Истанбулын онгоцоор ирсэн иргэдээс нэгч вирус илрээгүй

Д.Нямхүү: Истанбулын онгоцоор ирсэн иргэдээс нэгч вирус илрээгүй

 

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн/2020.04.07/ ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож мэдээлэл өглөө. Тэрбээр  “Өнөөдөр 5 хүн эмчлэгдэж дараагийн шатны хяналтад гарлаа. Тэдгээрээс дөрөв нь оюутан нэг нь 55 настай эмэгтэй байгаа. Нийт эмчлэгдсэн хоногийг харвал 25-55 хоног  байна.

Өчигдрийн шинжилгээний дүнтэй нийлүүлэн харвал Монгол улсад нийт 98 хүн батлагдаж 20 хүн эдгэрсэн байна ХӨСҮТ одоогоор 171 хүн ажиглалтад байна. Эдгээр хүмүүст 38 эмч эмнэлгийн ажилчид эмчилгээ хийж байгаа бөгөөд  14 их эмч, 9 сувилагч, 9 асрагч, 6 ариутгагч тусгаарлагдан ажиллаж байна. 

Өчигдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн үүргийн онгоцоор ирсэн болон ХӨСҮТ-д байгаа зэрэг нийт 381 хүнд шинжилгээ хийхэд вирус илэрсэнгүй” гэлээ. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан