АВСТРАЛИЙН НЭГЭН ЭХЭЭС 40 ФУНТ БУЮУ 20 КГ ЖИНТЭЙ ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ

АВСТРАЛИЙН НЭГЭН ЭХЭЭС 40 ФУНТ БУЮУ 20 КГ ЖИНТЭЙ ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ

 

Баруун Австралид саяхан 20 кг жинтэй хүүхэд мэндэлсэн талаар www.mobilelikez.com сайт мэдээллээ. Хэдхэн хоногийн өмнө Австралийн нэгэн эхээс 40 фунт буюу 20 кг жинтэй хүүхэд мэндэлжээ.

Хүүгийн эх өөрөө 600 фунт буюу 270 кг жинтэй аж. Түүнийг эмч нар хүүхэд олохгүй гэж хэд хэдэн удаа хэлж байсан аж. Гэвч тэрбээр одоогоос есөн сарын өмнө анхны хүүхдээ хэвлийдээ тээсэн байна.

Илүүдэл жинтэй эхчүүдийн төрөлт ихэвчлэн аюул дагуулдаг учир түүнийг хийсвэр хагалгаагаар төрүүлэх нь зүйтэй гэж орон нутгийн эмч нар үзсэн байна. Иймд түүнийг хийсвэр хагалгаагаар төрүүлж, 20 кг жинтэй хүүхдийг амжилттай төрүүлжээ. Энэ тухай Перт хотын Мемориал эмнэлгийн эмч Эдвард Кинг “Илүүдэл жинтэй бүсгүйчүүдэд жирэмслэлт их аюул дагуулдаг. Тэдний дийлэнх нь жирэмслэлт, төрөлтийн явцад хүндрэлтэй учирдаг. Иймд илүүдэл жинтэй бүсгүйчүүд жингээ хассаны дараа жирэмслэх нь зүйтэй. Би энэ бүсгүйг 2-3 хүүхэд тээж байгаа гэж бодож байлаа. Гэвч нэг аварга биетэй, том залуу шинээр мэндэллээ” хэмээн хэвлэлд ярьжээ.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан