32 тэрбумын асуудалтай Кёкүшюзан Батбаяр костюм өмсөж, зангиа зүүгээд сонгуульд бэлдэж байна

32 тэрбумын асуудалтай Кёкүшюзан Батбаяр костюм өмсөж, зангиа зүүгээд сонгуульд бэлдэж байна

 

Сумо бөхөөс зодог тайлж ирсэн Кекүшюзан Батбаяр 2008 оны сонгуульд нэр дэвшин, Сонгинохайрхан дүүргээс ялалт байгуулсан билээ. Харин 2012 онд Ховд аймагт нэр дэвшээд ялагдсан. Энэ ялагдлаас хойш завсарлага авч, 2016 оны сонгуульд нэр дэвшээгүй, Ерөнхий сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн үнэмлэх барьчихаад хэсэг хувийн бизнесээ хийсэн билээ. Өнгөрсөн оны өдийд Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн юм. Кёкүшюзан Д.Батбаяр, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, "Сайхан ордос туурь" ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьсан. Тэднийг 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нь өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй гэж үзжээ. Иймд дээрх нэр бүхий хүмүүсийг зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлж, тус компанид 32,713,190,850 төгрөгийн хохирол учруулсан эсэхийг тогтоохоор шалгаж эхэлсэн. АТГ шалгаж байгаа нь үнэн гэж мэдэгдсэн. Тэгвэл 32 тэрбум төгрөгийн асуудалд нэр холбогдсон Кёкүшюзан Батбаяр, зангиагаа зүүж, костюм өмсөн, Хан-Уул дүүргээс УИХ-д нэр дэвшихээр бэлдэж эхэллээ. 32 тэрбумын асуудалд холбогдсон хүнд АН-даа 100 саяыг тушаах ч юу биш нь мэдээж. Ахиад тэрбумыг сонгуульд зарцуулсан ч чадах бэлтэй хүн дээ.

Эх сурвалж: alim.mn

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ