Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчиллаа

 

Онцгой байдлын ерөнхий газрын даргын  “Галын аюулгүй байдлын тухай хуулийг  сурталчлах өдөрлөг зохион байгуулах” ажлын удирдамжийг хэрэгжүүлэн нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдрийн баталсан "Өдөрлөг зохион байгуулах" ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн аврах анги, гал унтраах, аврах ангийн бие бүрэлдэхүүний 201 алба хаагч, 27 хорооны 52 ажилтан, дүүргүүдийн улаан загалмайн хорооны 74 идэвхтэн, 19 аж ахуйн нэгж  байгууллагын 130 хүн, нийгэмийн халамжийн хэлтсийн 10 ажилтан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын 16 ажилтан нийт 483 ажилтан, албан хаагчид хууль сурталчлах өдөрлөгт оролцлоо. 

     

 
Өдөрлөгийн үеэр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлдсэн 3800 ширхэг санамж материал, галын аюулгүй байдлын тухай хуулийн гарын авлага 1800 ширхэгийг тээврийн хэрэгслийн жолооч, худалдаа эрхэлж байгаа иргэд, оюутан сурагчид, иргэдэд тараан нийт 5600 гаруй хүнийг хамрууллаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан