Д.ЦЭНД-АЮУШ: БААР, КАРАОКЕНУУД НЭГ ДОР ОЛОН ХҮН ЦУГЛУУЛАХГҮЙ

Д.ЦЭНД-АЮУШ: БААР, КАРАОКЕНУУД НЭГ ДОР ОЛОН ХҮН ЦУГЛУУЛАХГҮЙ

 

Нийслэлийн Засаг даргын А590 захирамжийн хүрээнд зарим төрлийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг өнөөдрөөс нээж байна.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Нээгдэж байгаа баар, караокенууд нэг дор олон хүнийг цуглуулахгүй байхаар үйл ажиллагаагаа зохион байгуулах хэрэгтэй. Төрсөн өдөр, тэмдэглэлт үйл ажиллагааг зохион байгуулж болохгүй. Үүний зэрэгцээ зарим газар гүний худаг, хэсгийн усан хангамжтай байдаг тул 24 цагийн шавхалт хийж, усан сандаа цэвэрлэгээг хийсний дараа итгэмжлэгдсэн лабораторид ундны усны дээжээ шинжлүүлж байж үйл ажиллагаа явуулах ёстой юм. Ингэснээр гэдэсний халдвар гарахаас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой” гэлээ.

Аж ахуйн нэгжүүдэд тавих шаардлага:

  • Үйл ажиллагаагаа явуулаагүй нэлээд хугацаа өнгөрсөн тул ажлын байрны гадаад болон дотоод орчин, тоног төхөөрөмжийг цэвэрлэн, мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэлийг хийлгэх
  • Цэвэрлэгээндээ хэрэглэх халдваргүйжүүлэх бодис, амны хаалт, гар ариутгагч, шингэн саван, гарын цаасан алчуур, цэвэрлэгээний бодисын нөөцийг бүрдүүлэх
  • Ажилтан болон үйлчлүүлэгч нарынхаа биеийн халууныг хэмжих, амны хаалтыг зүүхийг шаардаж, дотоод хяналт тавих учиртай. Хэрэв биеийн халуун нь 37.1 хэмээс дээш байвал харьяаллын эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж, зөвлөгөө авах ёстой хэмээн тэрбээр танилцуулав.

Түүнчлэн

  • Ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт бүтэн хамрагдсаны дараагаар ажилд нь оруулах
  • Худалдаа үйлчилгээний байгууллагууд хоёр цаг тутамд 15 минутын хугацаатайгаар агаараа сэлгэх
  • Караокены микрофонуудад хаалт хэрэглэх, тогтмол халдваргүйжүүлж, микрофоноо өрөө хооронд дамжуулахгүй байхыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвлөлөө.
  • Үйлчлүүлэгч иргэнд тавих шаардлага:
  • Амны хаалтаа тогтмол зүүх
  • Хоорондын зайгаа барьж, хүн хоорондын зайгаа 1.5 метрээс багагүй байлгах
  • Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд бэлэн мөнгөөр үйлчлүүлэхгүй байж, төлбөр тооцоогоо картаар эсвэл цахимаар хийхийг холбогдох байгууллагаас уриалав.
скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан