ФРАНЦ ИРГЭН АНХ-ОТГОНИЙГ ЭДГЭЭСНЭЭ БАТАЛЖ АМНЫ ХААЛТ, БЭЭЛИЙГҮЙ ГАР БАРЬЖ, ТЭВЭРЧ ҮДЛЭЭ

ФРАНЦ ИРГЭН АНХ-ОТГОНИЙГ ЭДГЭЭСНЭЭ БАТАЛЖ АМНЫ ХААЛТ, БЭЭЛИЙГҮЙ ГАР БАРЬЖ, ТЭВЭРЧ ҮДЛЭЭ

 

Монгол Улсад 2020 оны гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад анх удаа шинэ тохиолдол батлагдаж байв.

Тэгвэл ХӨСҮТ-ийн эмчилгээний үр дүнд тэрбээр 47 хоног эмчлүүлсний дараагаар эдгэрч дөрөвдүгээр сарын 26-ны өдөр эмнэлгээс гарсан. Тэрээр өнөөдөр өглөө Франкфуртийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо буцжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Маш сайхан мэдээ. Монгол Улсад хамгийн хүнд өвчилсөн Франц хүн эдгэрээд өнөөдөр өглөө буцсан. Би өөрөө биечлэн гаргаж өгөөд ирлээ.

Тэрээр монголын Засгийн газарт маш өндөр сэтгэгдэлтэйгээр монголын ард түмэнд баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн. Манай ХӨСҮТ-ийн нийт хамт олонд баяр хүргэн баяр хүргэснэ. Түүнийг эмчилж эдгээсэн Чинбаяр ахлагчтай баг хамт олонд талархал илэрхийлсэн. Тэрээр “Монгол орон намайг аварлаа. Хэрвээ би Францад байсан бол намайг ямар хувь тавилан хүлээж байсныг хэлж мэдэхгүй. Та бүхний ачаар би эрүүл саруул боллоо. Маш их баярлалаа гэсэн. Би түүнийг Монгол Улсаас  эрүүл, вирусгүй болж бүрэн эдгэрснийг баталгаажуулж, хэдийгээр бээлий өмс, амны хаалт зүү гэж шаарддаг хүн ч Монгол Улсынхаа баталгаатай байдлыг хангахын тулд ХӨСҮТ-ийн захирал би амны хаалтаа аван бээлийгүй гар барьж, түүнийг тэвэрч үдлээ. Түүнийг Франц орон, гэр бүл, найз нөхөдтэйгөө ямар ч аюулгүй хүн гээд баталгаатай очиж нүүр бардам тэнэдтэйгээ уулзаж, баяр баясал, жаргалтай байхыг хүслээ” гэв.

Ийнхүү Монгол улсад зөөвөрлөгдсөн орж ирсэн CoViD-19 халдварын анхны тохиолдол бүрэн эдгэрч, нутаг буцлаа. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ