МАН-ын ураг төрлийн томилгоог ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үргэлжлүүлж эхнэрийнхээ 3 төрсөн дүүг төрийн албанд томилсон уу?

МАН-ын ураг төрлийн томилгоог ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үргэлжлүүлж эхнэрийнхээ 3 төрсөн дүүг төрийн албанд томилсон уу?

 

Өдгөө ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж буй Ч.Улаан нь УИХ-д 1996 оноос хойш тасралтгүй зургаан удаа сонгогдож буй. Тэрбээр парламентад завсаргүй 24 жил суухдаа Сангийн сайдаар хоёр удаа, Шадар сайд, ХХААХҮ-ийн сайдын албан тушаалыг давхар хашсан супер намтартай нэгэн билээ.

Намтрыг нь харвал Ч.Улаан сайд тэргүүтнүүд улс орноо хөгжил цэцэглэлт рүү хөтөлж, эдийн засгаа тэлэх замаар үсрэнгүй нийгмийг бий болгочихоор хугацааг туулсан. Гэвч бодит байдал дээр олигтой санаачилсан хуульгүй шахам “шалдан” түүхтэй. Тэрбээр парламентад 24 жил суухдаа ердөө 5-7 хууль санаачилсан намтартай. Ч.Улаан сайд төрийн албаны томилгоо, ах дүүгийнхээ бизнесийг дэмжих тал дээрээ илүү санаачилгатай ажилладгаараа алдартай.

Ялангуяа сүүлийн жилүүдэд тэрбээр өөрийн залуу эхнэр О.Цэенбадамынхаа ах, дүү нарын асуудалд ихээхэн анхаарах болсон. Доорх схемээр бид Ч.Улаан сайдын нөлөөгөөр томилогдсон эхнэрийнх нь дүү нарын мэдээллийг хүргэж байна.

Ч.Улаан сайдын эхнэр О.Цэенбадам

Нэгэн үес хэвлэлүүд Ч.Улаан сайдын эхнэр О.Цэенбадамдаа 12 тендер авч өгсөн гэж бичиж байв. Тэрбээр Ч.Улааны туслах байгаад ханилан суусан гэгддэг. Ч.Улааныг МАХН-ы гишүүн байхад О.Цэенбадамд хамаардаг гэх “Сүвэн-Уул” ХХК-д Ч.Удвал сайд олон удаагийн тендер өгсөн гэгддэг.

Улсын бүртгэл дээрх мэдээллээр “Сүвэн-Уул” ХХК нь О.Цэенбадамд шууд хамаардаггүй хэдий ч эрүүл мэндийн салбарын тендерийг түүний нэрээр түүдэг гэдгээрээ алдартай билээ. “Сүвэн-Уул” ХХК нь нийт 341 ТЕНДЕРТ ОРОЛЦОЛСОН түүхтэй ААН юм.

О.Цэенбадамын төрсөн дүү О.Лхагвацэдэн

О.Лхагвацэдэн нь эдүгээ БХБЯ-ны Нийтийн аж ахуйн БХЗГ-ын даргаар ажиллаж байна.  Өмнө нь Ч.Улааныг МАХН-ын гишүүн байхад МАХН-ын Сургалт хариуцсан нарийн бичгээр ажиллаж байсан нэгэн юм. Тэрбээр урд хөрштэй хамтран хэрэгжүүлж буй Төв цэвэрлэх байгууламжийн төслийг хариуцаж буй.  Хувьдаа 4-5 ААН-ийн бүртгэл бүхий нэгэн юм.

О.Цэенбадамын төрсөн дүү О.Даваасүрэн

Ч.Улаан сайдын чихийг хамгийн их халууцуулдаг  хүн бол эхнэрийнх нь дүү О.Даваасүрэн.  Учир нь, Ч.Улаан сайд хонь, ямааг амьдаар нь экспортлох ажлыг түргэвчлүүлж “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК-д тендер зарлахгүйгээр ДАВУУ ЭРХ ОЛГОХ ГЭЖ БАЙСАН нь өнгөрсөн хавар илчлэгдсэн.

Түүх сөхвөөс Ч.Улаан Сангийн сайдаар ажиллаж байхдаа О.Даваасүрэнг Гаалийн ерөнхий газрын даргаар сонгож байсан. Эдүгээ Ч.Улаан сайдад хамаарах гол бизнесийн ажлуудыг нь нугалдаг гэлцдэг билээ.

О.Цэенбадамын төрсөн дүү О.Оюун-Эрдэнэ

Ч.Улаан сайдын зөвлөхөөр эдүгээ түүний эхнэрийн төрсөн дүү О.Оюун-Эрдэнэ ажилладаг. О.Оюун-Эрдэнэ гэх зөвлөх нь ХХААХҮЯ-нд ихээхэн нөлөөтэй, эрх мэдэлтэй, хувийн ашиг сонирхлоо асуудалд ханддаг  гэх мэдээллийг эх сурвалжууд өгч буй юм.

О.Цэенбадамын төрсөн дүү О.Баасансүрэн

О.Баасансүрэн нь Төрийн банкны Хангамж аюулгүй байдлын газрын захирлаар  ажиллаж байгаад 2018 онд дэвшиж, дэд захирлын албан тушаалыг хаших болсон. Тэрбээр СХД-т Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатайгаар Төрийн банкны дэд захирлаар томилогдсон нь анхаарал татдаг.

ДҮГНЭЛТ: Ч.Улаан сайдыг “Улайдаггүй” хэмээн тодотгодог. Эхнэрийнхээ дүү нарыг толгой дараалан төрийн албанд томилж, сайдын эрх мэдлээрээ тэдний хувийн бизнесийг дэмжиж яваа нь өнөөдөр нууц сэдэв биш болсон. Ялангуяа сүүлийн жилүүдэд энэ үйлдэлдээ бүр улайрч буй. Төрд насаараа зүтгэсэн гэх зүүсгэлтэй эл эрхэм өдгөө улс төрд эргэж орж чадах эсэх нь дээсэн дөрөөн дээр байна. Тиймээс ч буцах хүний жишгээр айж, ичихээ нэгэнт мартаад байгаа нэгэн юм.

ЭХ СУРВАЛЖ: eguur.mn https://www.facebook.com/watch/?v=257553545290450

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан